Олон улсын хурлын шилдэг илтгэлээр шалгарлаа

Мэдээлэл холбооны технологийн сургуулийн дэд профессор, доктор И.Цэрэн-Онолт, захирал доктор Н.Чулуунбанди болон докторант О.Отгоннаран нарын “A microfluidic system design and simulation for Spiking neural P systems” өгүүлэл 2018 оны 12 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Шинэ Зеланд улсын Аукландын их сургууль дээр зохиогдсон Asian Branch of International Conference on Membrane Computing (ACMC2018) хурлын шилдэг илтгэлээр шалгарлаа. ACMC нь Европын орнуудад 2000 оноос, Азийн бүс нутагт 2012 оноос эхлэн мембран тооцоолол, түүнтэй холбоотой судалгаа явуулдаг судлаачдын дунд зохиогдох болсон олон улсын хурал юм. Доктор И.Цэрэн-Онолт болон түүний баг нь “Мэмбран тооцооллыг параллель архитектурт хэрэгжүүлэх, ген молекулийн кодчиллыг крипто-шинжилгээнд хэрэглэх боломжийн судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл мөн Тайваний Цинхуа их сургуультай хамтран “Микро-шингэн дэх бактерийг цахилгаан диэлектрофорезд /DEP/ ийн аргаар таних” сэдэвт хамтарсан төсөл зэрэг өндөр түвшний судалгааны төслүүдийг хэрэгжүүлж байна.

Хурлын үеэр Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал, доктор Н.Чулуунбанди Аукландын их сургуулийн шинжлэх ухааны факультеттэй хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эрдэм шинжилгээ, инновацийн газар