Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2018” сэдэвт намрын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

 

2018-2019 хичээлийн жилийн намрын улирлын Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2018” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар  зохион байгуулагдав.

Эхний шатанд Холбооны салбарт магистрын  13 илтгэл, доктор оюутны 2 илтгэл, Электроникийн салбарт докторын 1 илтгэл, Мэдээллийн технологийн салбарт магистрын 2 илтгэл, Компьютерийн ухааны салбарт магистрын 1 илтгэл, докторын 1 илтгэл, Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарт  магистрын 4 илтгэл  хэлэлцэгдсэнээс шалгарсан магистр оюутны 10, доктор оюутны 4  илтгэлийг 2018 оны 11 сарын 28-нд сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлж магистрын ангилалд 3 байр, докторын ангилалд 2 байр шалгаруулсан байна.

Салбараас шалгарсан өгүүллүүдийг Г.Хишигжаргал, Д.Эрдэнэчимэг, И.Цэрэн-Онолт, Д.Сарангэрэл, Ч.Эрдэнэбат нарын редакцийн бүрэлдэхүүн тунгаан дүгнэлт өгсний дагуу өгүүллүүдийг засварлан хэлэлцүүллээ.

Хуралд доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, доктор (Ph.D), профессор Б.Дамдинсүрэн доктор (Ph.D) Ш.Ганболд, доктор (Ph.D), дэд профессор Ц.Ганбат, доктор (Ph.D), дэд профессор Б.Батзолбоо, доктор (Ph.D) Б.Мөнхбаяр, МХТ-ийн сургалтын төвийн захирал Б.Энхтөгс нар илтгэлүүдийг сонсож  шалгаруулав. Мөн доктор (Ph.D),  профессор А.Эрдэнэбаатар, доктор (Ph.D),  дэд профессор Б.Зоригтбаатар, доктор (Ph.D),  дэд профессор А.Алтангэрэл, доктор (Ph.D),  профессор А.Батмөнх, доктор (Ph.D) И.Цэрэн-Онолт,  доктор (Ph.D) Ч.Цэнд-Аюуш, Г.Батзориг багш нар уригдан оролцлоо.

Докторын ангилалд:

I-р байр             “Үндэсний их сургуулиудын өрсөлдөх чадварыг үнэлэх асуудалд”

                           Илтгэгч: П.Нямсүрэн /Холбооны салбарын докторант/

Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Н.Эрдэнэхүү /МХТС-ийн дэд захирал/

 

II-р байр           “Дүрс боловсруулах аргуудын дэвшилтэд алгоритмын

харьцуулалт ба боловсруулалт”

Илтгэгч: Б.Санжаа /Электроникийн салбарын докторант/

Удирдагч: Доктор (Ph.D), профессор А.Батмөнх /ЭС-ын профессор/

Магистрын ангилалд:

I-р байр             “Хорт програмыг илрүүлэхэд энгийн .exe файлын шинж чанарыг ашиглах нь”

Илтгэгч: И.Идэрбөх / Системийн аюулгүй байдал мэргэжлийн магистрант /

Удирдагч: Доктор (Ph.D), Б.Мөнхбаяр /МСАБС-ын ахлах багш/

 

II-р байр           “Мааньт өртөөний салбар замын гармын ажиллагааг өртөөний

жижүүрийн удирдах аппаратад хянах”

Илтгэгч: Д.Батдэлгэр / Утасгүй холбоо мэргэжлийн магистрант /

Удирдагч: Доктор (Ph.D), Г.Хишигжаргал  /ХС-ын дэд профессор/

 

III-р байр          “ТСР CUBIC протоколын загварчлал ба шинжилгээ”

Илтгэгч: Б.Бүжмаа /Сүлжээний технологи мэргэжлийн магистрант/

Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Я.Дашдорж  /МСАБС-ын эрхлэгч/

Цаг заваа гарган мэргэн шүүсэн эрхэм багш нартаа болон өгүүллийн редакц хийсэн гишүүддээ, хуралд өгүүллээ хэлэлцүүлэн оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархалаа илэрхийлье.

 

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ