Procon 2018 олон улсын олимпиадад оролцлоо

Япон улсын  Токушима хотод зохион байгуулагдсан Procon 2018 (Programing Contest олон улсын 10-р )  олимпиадад 2018 оны 10 сарын 26 өдрөөс 10 сарын  30-ны өдрүүдэд МХТСургуулийн Компьютерын ухааны салбарын багш Б.Намжилдоржоор ахлуулсан баг амжилттай оролцоод ирлээ.

Энэ жилийн олимпиадад 8 орны 96 баг оролцсон бөгөөд манай сургуулийн баг шилдэг 16 баг шалгаж SPECIAL PRIZE шагнал авлаа. Уг тэмцээн нь япон улсаас зохион байгуулдаг Robot contest (Robocon), Programing contest (Procon), Design contest (Designcon) гэсэн 3 том тэмцээний нэг юм. Манай улс сүүлийн 10 жил оролцож байгаа билээ. Энэ жил Sendai сургууль 1-р байр, Токиогийн сургууль 2-р байр шалгарсан байна.