ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН “ХАРУУЛ ЗАНГИ 2018” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Дата центер, MN.CERT/CC, Мэдээллийн аюулгүй байдлын газар, Голомт банкнаас хамтран зохион байгуулсан олон нийтэд Мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой цахим аюулгүй байдлын “Харуул занги 2018” тэмцээн нь 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээнд нийт 132 баг бүртгүүлсэн ба 3 үе шаттайгаар зохион байгуулагджээ. Эхний шатнаас шилдэг 30 баг, 2-р дугаар шатнаас шилдэг 10 багийг шалгаруулан эцсийн шатыг “MNSEC-2018” мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөгтэй хамт зохион байгууллаа.

Тус тэмцээнд ШУТИС-ийн МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын оюутнууд  амжилттай оролцож #MongolianEmpire багт орсон Системийн аюулгүй байдлын 3-р курсын оюутан А.Энхболд тэргүүн байранд шалгарлаа. Мөн “ЦОО” багт орсон Системийн аюулгүй байдлын оюутан Г.Цоодол, Б.Отгонбаяр, Г.Ган-Эрдэнэ, “M багт орсон Системийн аюулгүй байдлын оюутан Б.Зоригт, “TeamBP багт орсон Системийн аюулгүй байдлын оюутан О.Энхболд, О.Төгөлдөр  нар шилдэг 10 багт шалгарсан байна. Байгууллага, компаниудаас зохион байгууллагддаг улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө хөгжүүлэн, сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж байгаа оюутнууддаа багш оюутнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдынх нь сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Мэдээллийн сүлжээ, Аюулгүй байдлын салбарын хамт олон