Японы Токушима Их сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн факультет, ШУТИС-ийн МХТС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

2018 оны 10-р сарын 8.

2018 оны 10-р сарын 03-нд МХТС дээр Японы Токушима Их сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн факультет, ШУТИС-ийн МХТС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, харилцан ойлголцлын тунхаг бичигт МХТС-ийн захирал, дэд профессор Н.Чулуунбанди, Японы Токушима Их сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн факультетийн декан, профессор Масаки Хашизуме нар гарын үсэг зурав.

Уг хамтын ажиллагааны хүрээнд:

  1. Хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэх
  2. Судалгааны мэдээлэл солилцох
  3. Судалгааны багийн гишүүдийг солилцох
  4. Бакалавр, магтистр ба докторын түвшний оюутан солилцох
  5. Бусад солилцооны хөтөлбөрүүд болон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Уг гэрээ нь 2018 оны 10-р сарын 3-аас 2023 оны 10-р сарын 2-ны хооронд эхний ээлжинд 5 жилийн хугацаатайгаар байгуулагдсан болно.

Энэхүү хамтын ажиллагаа нь манай сургуулийн багш, оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд дэмжлэг болж судалгааны их сургууль болоход зохих хувь нэмрээ оруулах болох юм.