Электроникийн салбарын 2, 3-р курсын оюутнууд F.EE209 Механикийн үндэс хичээлийн бие даалтаар бүтээсэн бодит механизмуудаа бусад оюутнуудад танилцууллаа. Оюутнууд бүтээсэн механизмынхаа бүтцийн шинжилгээ, кинематик болон статикийн тооцоо хийн өөрсдийн мэдлэгээ хэрхэн нэмэгдүүлснээ тайлагнав.