Академич, МУ-ын гавьяат багш С.Батмөнхийн нэрэмжит оюутны “Эрдмийн XVIII чуулган”-ы шилдэг бүтээлийн уралдаан болов

Академич, Монгол улсын гавъяат багш С.Батмөнхийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XVIII чуулган”-ы шилдэг бүтээлийн уралдаан 2018 оны 04 сарын 25 ны өдөр зохион байгуулагдлаа. Тус уралдаанд нийт 43 бүтээлээр 71 оюутан 40 багш удирдагчаар оролцлоо.

Бүтээлийн уралдааны арга хэмжээний нээлтэнд ШУТИС-ийн удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, багш, оюутнуудын төлөөлөл оролцлоо

           

Арга хэмжээг нээж ШУТИС-ийн захирал, доктор доктор, профессор Б.Очирбат үг хэллээ. Тэрээр  "Өнөөдөр мэддэг инженерээс илүү чаддаг инженерүүдийг төгсгөн гаргая гэсэн зорилт зөвхөн манай ШУТИС-ийн төдийгүй, дэлхий нийтийн боловсролын зорилт болжээ" хэмээн орчин үеийн инженерийн боловсролын чиг хандлагыг онцлон хэлээд, уралдаанд оролцсон оюутны бүтээлүүд шинэлэг, бүтээлч санаагаар дүүрэн байсныг сайшаалаа.

Уралдаанд оролцогч багш оюутнууддаа баяр хүргэж ШУТИС-ийн морин хуурын клубийн оюутан ҮТС-ийн оюутан Ч.Эрмүүнбилэг, БАС-ийн М.Баяр-Эрдэнэ нар морин хуурын аялгуу эгшиглүүлэн мэндчилэв.

Уралдаанд оролцож буй багш, оюутнууддаа баяр хүргэж Академич, Монгол улсын гавъяат багш С.Батмөнх  "Манай сургууль судалгаанд суурилсан их сургууль болох зорилт тавин ажиллаж байна... Оюутнууд та нар сурсан, мэдсэн мэдлэг, чадвараа амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй" гээд, залуу судлаачдад ажил, амьдралын амжилт, аз жаргалыг хүсэн ерөөлөө.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан багш нар шилдэг бүтээлүүдийг шүүн ажиллав.

Оюутны бүтээлийн уралдааны шүүгчээр

Техник, технологийн салбар зөвлөл:

Я.Доржсүрэн ГУУС-ийн Уул уурхайн салбарын ахлах багш, доктор Ph.D

П.Сэргэлэн БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш, доктор (Ph.D)

Б. Нямбаяр ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын ахлах багш, доктор ( Ph.D)

А. Алтангэрэл МХТС-ийн  Мэдээллийн Технологийн салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор

Н.Пүрэвдорж МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)

Бусад салбар зөвлөл

Ц.Энхтуул ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)  Дизайны салбарын дэд

Б.Түмэндэмбэрэл ШУС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D)

Д.Өлзийсүрэн БАС-ийн Архитектурын салбарын багш, магистр

Л.Амартүвшин БуХС-ийн Технологийн менежментийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн захирал, доктор доктор, профессор Б.Очирбат, Академич, Монгол улсын гавъяат багш С.Батмөнх Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат нар шагналыг гардууллаа.

Академич, Монгол улсын гавъяат багш С.Батмөнх багшийн нэрэмжит шагналын эзнээр “ЭНЕРГИЙН ХЭМНЭЛТ БҮХИЙ СУР ЭЛДЭХ ХҮНДИЙН ХҮЧНИЙ ТӨХӨӨРӨМЖ” бүтээлээр МехТС-ийн  Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Я.Ренчинванжил багшийн удирдсан III курсийн оюутан Б.Амарбат ахлагчтай баг шалгарч 500000 төгрөг бүхий ном, батламжаар шагнууллаа

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ

 “ЦЭГЦ АППЛИКЕЙШН”бүтээлээр МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын сургалтын мастер Г.Мөнхбат багшийн удирдсан МХТС Мэдээллийн технологи 4 курсийн оюутан Ж.Бямба-Очир,  Б.Нямбүүгийн баг ТЭРГҮҮН БАЙР эзэлж 500 000 төгрөг өргөмжлөлөөр шагнууллаа. 

“АЛСЫН БОЛОН ГАР УДИРДЛАГАТАЙ ЦАХИЛГААН ТЭРГЭНЦЭР” ЭХС-ийн Цахилгаан техникийн тэнхимийн ахлах багш, Доктор /Ph.D/ Б.Нямбаяр багшийн удидсан,  ЦСА- 4,2 курсын оюутнууд Г.Өсөхбаяр,  Б.Мөрөн, Э.Шижир, Х.Дэлгэртамир нарын баг ДЭД БАЙР эзэлж 300 000 төгрөг өргөмжлөлөөр шагнууллаа.

“ЧАЦАРГАНЫ ХАТААМАЛ”, “БАЯЖУУЛСАН БҮХЭЛ ҮРИЙН ТАЛХ”, “БАЯЖУУЛСАН ААРЦНЫ УНДАА” бүтээлээр ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын Доктор /Ph.D/ дэд.профессор  Ц.Одбаяр, Доктор /Ph.D/Сэржмядаг багш нарын удирдсан “Эрүүл зохистой хооллолт” клубийн баг ГУТГААР БАЙР эзэлж 200 000 төгрөг өргөмжлөлөөр шагнууллаа. 

 

          

          

БАЙГАЛИЙН УХААН, НИЙГМИЙН САЛБАРТ

"COMFORTABLE HOUSING ENGINEERS" бүтээлээр БАС-ийн Архитектурын салбарын багш Э.Болорцэцэг багшийн удирдсан Архитектур-2, ХАС, БИБ-2 курсийн оюутнууд болох Б.Энх-Амгалан, Г.Ганчимэг, О.Чулуунбаатар нарын баг ТЭРГҮҮН БАЙР эзэлж 500 000 төгрөг өргөмжлөлөөр шагнууллаа.

“ФИТНЕСС БА ЭРҮҮЛ МЭНДИЙН АППЛИКЕЙШН” МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын ахлах багш Б.Мөнхбуян багшийн удирдсан МХТС Мэдээллийн системийн 4 курсийн оюутан Г.Халиун ДЭД БАЙР эзэлж 300 000 төгрөг өргөмжлөлөөр шагнууллаа.

“CAZOКОЛЛЕКЦИ” бүтээлээр ҮТС-ийн Дизайны салбарын ахлах багш П. Болормаа багшийн удирдсан ҮТС, Хувцасны Дизайн- Iүvкурсийн оюутан Т.Баярмаа ГУТГААР БАЙР  эзэлж 200 000 төгрөг өргөмжлөлөөр шагнууллаа.

Оюутнаа удирдан дэмжин ажилласан шилдэг багш нарыг тодруулан дараах багш нарт батламж , мөнгөн шагнал олгов. Үүнд

  1. МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын сургалтын мастер Г.Мөнхбат
  2. БАС-ийн Хүрээлэн буй инженерийн салбарын дэд профессор Доктор /Ph.D/ Д.Сүнжидмаа
  3. БАС-ийн Архитектурын салбарын багш Э.Болорцэцэг
  4. ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш Доктор /Ph.D/Сэржмядаг
  5. ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн ахлах багш Доктор /Ph.D/ Ц.Эрдэнэзаяа
  6. Ph.D/ Б.Ганзориг
  7. ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбарын ахлах багш Доктор /Ph.D/ Ж.Бүдсүрэн нарыг тус тус батламж, мөнгөн шагналаар шагналаа.

         

Дээрх тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн оюутнууд бүтээлээрээ инновацийн 7 хоногийн арга хэмжээнд бүтээлээрээ оролцох урилга хүлээн авсан ба бүтээлээ 2018 оны 05 сарын 11, 12 ны өдрүүдэд заагдсан газар бүтээлээ байрлуулна.  

БуХС-ийн менежментийн багш нар бүтээлүүдтэй танилцан ажиллаж "COMFORTABLE HOUSING ENGINEERS" бүтээлээр БАС-ийн Архитектурын салбарын багш Э.Болорцэцэг багшийн удирдсан Архитектур-2, ХАС, БИБ-2 курсийн оюутнууд болох Б.Энх-Амгалан, Г.Ганчимэг, О.Чулуунбаатар нарын багийг  ЗХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдах Start-up weekend уралдаанд орлцуулахаар шалгаруулж хамтран ажиллахаар боллоо.

Шилдэг бүтээлийн уралдаанд оролцсон нийт багш, оюутнууддаа баяр хүргэн ажлын амжилт хүсэн ерөөе.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Зохион байгуулах комисс