Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2018” сэдэвт магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.

Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж,  үр дүнг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2018” сэдэвт магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал сэдвийн хүрээнд 2018 оны 3-р сарын 21-ний өдөр 13:30 цагаас 101 тоот өрөөнд  зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

Тус хуралд  Холбооны салбарт магистрын  3 илтгэл, доктор оюутны 8 илтгэл, Электроникийн салбарт магистрын 2 илтгэл, Мэдээллийн технологийн салбарт магистрын 5 илтгэл, Компьютерийн ухааны салбарт магистрын 1 илтгэл, Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарт  магистрын 4 илтгэл  хэлэлцэгдсэнээс шалгарсан магистр оюутны 10, доктор оюутны 4  илтгэлийг 2-р шатанд хэлэлцүүлж магистрын ангилалд 2 байр, докторын ангилалд 2 байр шалгаруулсан байна.

Хуралд доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, доктор (Ph.D), дэд профессор Ц.Балжинням, доктор (Ph.D), профессор А.Батмөнх, доктор (Ph.D), дэд профессор Ц.Ганбат, доктор (Ph.D) И.Цэрэн-Онолт, доктор (Ph.D) Л.Одончимэг нар илтгэлүүдийг сонсож, шалгаруулав. Үүнд:

Докторын ангилалд:

I-р байр             “LTE сүлжээний үйлчилгээнүүдийн үр ашгийг дээшлүүлэх зарим боломжийн судалгаа

Илтгэгч: Л.Эрдэнэбаяр /Утасгүй холбоо мэргэжлийн докторант/

Удирдагч: Доктор (Ph.D), профессор Б.Отгонбаяр /ХС-ын зөвлөх профессор/

 

II-р байр           “Ачааны галт тэрэгний утасгүй мэдрэгч сүлжээний цахилгаан тэжээлийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэх нь”

Илтгэгч: П.Бумдүүрэн /Техник хангамж мэргэжлийн докторант/

Удирдагч: Доктор (Ph.D) Г.Хишигжаргал /ХС-ын дэд профессор/

 

 

Магистрын ангилалд:

I-р байр             “Нийгмийн даатгалын салбарт бизнесийн ухаалаг  систем нэвтрүүлэх

Илтгэгч: А.Баттамир / Мэдээллийн систем мэргэжлийн магистрант/

Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Ц.Ганбат /МТС-ын профессор/

 

II-р байр           “Хөдөлгөөний замчлалыг бодит хугацаанд тодорхойлох төхөөрөмжийн загвар”

Илтгэгч: Э. Хонгор /Электроник мэргэжлийн магистрант/

Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Д.Эрдэнэчимэг /ЭС-ын дэд профессор/

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын редакцийн комиссоор Б.Ариунзаяа, Д.Эрдэнэчимэг, И.Цэрэн-Онолт, Д.Сарангэрэл, Ч.Эрдэнэбат нарын гишүүд ажиллан тунгаан дүгнэлт өгсний дагуу өгүүллүүдийг засварлан хэлэлцүүллээ.

Цаг заваа гарган мэргэн шүүсэн эрхэм багш нартаа болон өгүүллийн редакц хийсэн гишүүддээ, хуралд өгүүллээ хэлэлцүүлэн оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархалаа илэрхийлье.

 

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ