Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.

Доктор (Ph.D), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2018” сэдэвт 2017/2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 410 тоот өрөөнд зохион байгуулагдлаа.

Салбаруудын ЭШ хурлын тоон үзүүлэлтийг салбараар харуулбал:

 

Оролцсон оюутны тоо (Сонголт хийсэн оюутны тоо)

Оролцсон оюутны эзлэх хувь

Хэлэлцүүлсэн илтгэлийн тоо

Удирдсан багшийн тоо (хичээл зааж буй багшийн тоо)

Удирдсан багшийн эзлэх хувь

ХС

43 (391)

11%

36

19 (19)

100%

ЭС

19 (220)

8.6%

12

5 (15)

33.3%

МТС

12 (417)

2.8%

11

7 (16)

43.75%

КУС

2 (322)

0,62%

1

1 (11)

9%

МСАБС

3 (383)

0.78%

3

2 (10)

20%

Нийт

79 (1733)

4.5%

63

34 (71)

47.99

Хоёрдугаар шатны хуралд салбар бүрээс шалгарсан бакалавр 23 оюутны 13 илтгэлийг хэлэлцүүлэв. Судалгааны ажлын гараагаа эхлэж байгаа 1- р курсийн оюутнаас  судалгааны ажлаа дуусгаж байгаа төгсөх курсийн оюутан хүртэлх цар хүрээнд онолын болон практик хэрэгжүүлэлт бүхий  илтгэлүүд байлаа.

Салбараас шалгарч ирсэн өгүүллүүдийг доктор (Ph.D), дэд профессор Д.Эрдэнэчимэг,  доктор (Ph.D) Б.Ариунзаяа, доктор (Ph.D) И.Цэрэн-Онолт, доктор (Ph.D) Д.Сарангэрэл, доктор (Ph.D) Ч.Эрдэнэбат нарын редакцийн комисс шүүмж хийн, доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, доктор (Ph.D), дэд профессор О.Бат-Энх, доктор (Ph.D) А.Одгэрэл,  доктор (Ph.D)  А.Хүдэр, доктор (Ph.D) Б.Мөнхбаяр, МХТСТ-ийн захирал Б.Энхтөгс нар хурлын шүүгчээр ажиллан шалгаруулж, тэргүүлсэн оюутнуудаа өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.  Үүнд:

I-р байр             “AR Технологийн аппликейшн хөгжүүлэлт

Илтгэгч: Б.Нямхүү, Ж.Бямба-Очир /Мэдээллийн технологи хөтөлбөрийн 4-р курс/

             Удирдагч: Магистр Г.Мөнхбат /МТС-ын сургалтын мастер/

II-р байр           “Урвуу дүүжингийн загвар дээр суурилсан тогтворгүй системийн удирдлага”

Илтгэгч: Б.Ганзориг, Н.Даваасүрэн, Д.Даваадэлгэр /Электрон системийн автоматжуулалт хөтөлбөрийн  2-р курс/

             Удирдагч: Магистр Б.Луубаатар /ЭС-ын ахлах багш/

III-р байр          PID удирдлагатай нэг сэнст савлуурын тэнцвэржилт”                   

Илтгэгч: Э.Лхагвадаянжамц /Электрон системийн автоматжуулалт хөтөлбөрийн 3-р курс/

             Удирдагч: Магистр Ц.Тэнгис /Электроникийн салбарын ахлах багш/          

Хурлаас шалгарсан дээрх илтгэлүүд 2018 оны 04 дүгээр сарын 06-нд зохион байгуулагдах Монгол Улсын гавъяат багш, академич С.Батмөнхийн нэрэмжит ШУТИС-ийн “Эрдмийн Чуулган XVIII” –д хэлэлцэгдэх эрхтэй  болж байна.  Шалгарсан илтгэлүүдийн удирдагч багш, оюутнууд дараагийн шатны хуралдаа сургуулийнхаа нэрийг гаргаж амжилттай оролцохын төлөө ажлаа улам сайжруулж хичээнгүйлэн ажиллана гэдэгт найдаж байна.

Амжилттай оролцсон  оюутан, судлаач нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.