2017-2018 оны хичээлийн жилийн Шилдэг бүтээгдэхүүн ийг

шалгаруулах удирдам

Зорилго, хамрах хүрээ

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн биет бүтээгдэхүүн, програм хангамж, аппликейшн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар бусад салбарт МХТ-ийн  хэрэглээг тэлэх, МХТС-ийн багш оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулах зорилгоор практик хэрэгжүүлэлтээр гарсан биет бүтээгдэхүүн, хөгжүүлсэн аппликейшн, програм хангамжийг шалгаруулна.

МХТС-ийн бакалавр оюутан болон багш судлаач нарыг хамарна.

Зохион байгуулагч: Эрдэм шинжилгээний алба

Салбарын зохион байгуулагч:

Холбоо:                                                                     Б.Пүрэвцэрэн

Электроник:                                                             Ц.Хүрэлбаатар

Компьютерийн ухаан:                                            Б.Сод-Од

Мэдээллийн технологи:                                        Ө.Сүх-Очир

Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдал:             Б.Мөнхбаяр

Бүтээлийн уралдаанд оролцох оюутнууд суралцаж буй салбарын зохион байгуулагч нарт бүртгүүлнэ.

Чухал огноо:

Бакалавр оюутны бүтээл:

Танилцуулга хүлээн авах хугацаа: 2018 оны 03 сарын 16 хүртэл

МХТСургуулийн шалгаруулалт-үзэсгэлэн: 2018 оны 3 сарын 23

Шалгарсан бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 4 сарын 13

ШУТИС-ийн шалгаруулалт:  2018 оны 4 сарын 20

Багш нарын инновацийн бүтээгдэхүүн:

Танилцуулга хүлээн авах хугацаа: 2018 оны 05 сарын 15 хүртэл

МХТСургуулийн шалгаруулалт-үзэсгэлэн: 2018 оны 05 сарын 25

  ICIED 2018 Инновацийн 7 хоног үзэсгэлэн 2018 оны 5 сарын 7-11

Бүтээлийн танилцуулга

  1. Бүтээлийн нэр
  2. Зохион бүтээгч багийн гишүүдийн танилцуулга
  3. Бүтээлийн зориулалт
  4. Бүтээлийн шинэлэг тал, технологийн дэвшилтэт тал
  5. Шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авсан бол баримт бичгийн хуулбар
  6. Загварыг бүтээхэд гаргасан зардал ба эдийн засгийн үр ашгийн тооцоо
  7. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх бизнес төлөвлөгөө
  8. Хөндлөнгийн шинчээчийн санал дүгнэлт
  9. Байгууллагын захиалга ба гэрээгээр хийсэн бүтээл бүтээгдэхүүн бол гэрээний хуулбар

Бүтээлд тавигдах үндсэн шаардлага

  1. Бүтээгдэхүүний загвар болон апликейшн програм хангамж нь өмнөх жилүүдэд бүтээлийн үзэсгэлэнд оролцож байгаагүй бүрэн дууссан саадгүй ажиллагаатай бүтээлийг ирүүлнэ.
  2. Мэргэжлийн хөндлөнгийн шинжээчээр бүтээл болон бүтээгдэхүүнд санал дүгнэлт гаргуулсан байна. Нэмэлтээр мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргуулсан байж болно.
  3. Бүтээгдэхүүн ба бүтээл нь бусдад болон ашиглагдаж буй техникт хор хөнөөл учруулахааргүй аюулгүй байдлыг хангасан байна.
  4. Бүтээл нь Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хууль Патентийн хуулийг зөрчөөгүй байна.

Шалгаруулах журам

  1. Оюутан ба багш гэсэн ангилалд биет бүтээгдэхүүн, програм хангамж ба апликейшн гэсэн төрлөөр бүтээлийг  шалгаруулна.
  2. Заасан хугацаанд ирүүлсэн бүтээлүүдийн товч танилцуулгыг шалгаруулах комисс хүлээн авч төрөлжүүлэн бүртгэлжүүлнэ.
  3. Нэг бүтээл зөвхөн нэг ангилал төрөлд бүртгэгдэж дараагийн шатны  шалгаруулалтанд орно.
  4. Дурьдсан хугацаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчилна.
  5. МХТС-ийн үзэсгэлэнгийн багш нарын санал асуулга, комиссын шалгаруулалт  ба ШУТИС, ICT-EXPO-д оролцсон амжилтаас хамааруулан үнэлгээнээс хамааруулан
    • Оюутны шилдэг бүтээл
    • Оюутны шилдэг аппликейшн програм хангамж
    • Шилдэг биет загвар (багш)
    • Шилдэг апликейшн програм хангамж (багш)

гэсэн төрөл шилдэг бүтээлийг тодруулж зарлана.

Шагнал урамшуулал

МХТСургуулийн бүтээлийн үзэсгэлэнгээс шалгарч ШУТИС болон ICT-EXPO-2018 зэрэг дараагийн шатны үзэсгэлэнд оролцож сургуулийн нэр хүндийг өргөсөн амжилтаас хамааруулан төрөл бүр дээр зохиогчийг урамшуулна. Үүнд :

Төрөл

Байр

Урамшуулал

Оюутны шилдэг бүтээл

 

1-3

МХТС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөмжлөл, мөнгөн шагнал (шагналын сан 300 000 төг)

Оюутны шилдэг аппликейшн ба програм хангамж

1-2

МХТС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөмжлөл, мөнгөн шагнал (шагналын сан 250 000 төг)

Шилдэг биет загвар (багш)

 

1

МХТС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөмжлөл, мөнгөн шагнал (шагналын сан 500 000 төг)

Шилдэг  аппликейшн програм хангамж (багш

1

МХТС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөмжлөл, мөнгөн шагнал (шагналын сан 500 000 төг)

Жич Гурваас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.