Дараа үеийн сүлжээ, түүний хэрэглээ ба зохицуулалтын асуудал” сэдэвт магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.

Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж,  үр дүнг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлыг 2017-2018  оны хичээлийн жилийн намрын улиралд Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-тай хамтран “Дараа үеийн сүлжээ, түүний хэрэглээ ба зохицуулалтын асуудал” сэдвийн хүрээнд 2017 оны 11-р сарын 29-ний өдөр 101 тоот өрөөнд  зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Тус хуралд Холбооны салбарын салбарт 8 илтгэл, Электроникийн салбарт 8 илтгэл, Мэдээллийн технологийн салбарт 3 илтгэл, Компьютерийн ухааны салбарт 2 илтгэл хэлэлцэгдсэнээс шалгарсан магистр оюутны 8, доктор оюутны 4- илтгэлийг 2-р шатанд хэлэлцүүлж магистрын ангилалд 3 байр, докторын ангилалд 2 байр шалгаруулсан байна. Хуралд доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, доктор (Ph.D) Ш.Ганболд, доктор (Ph.D), дэд профессор Ц.Ганбат, доктор (Ph.D) дэд профессор Б.Батзолбоо, доктор (Ph.D), дэд профессор Я.Дашдорж доктор (Ph.D) Ч.Эрдэнэбат, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ны ерөнхий инженер Д.Мянганбаатар, МХТ-ын сургалтын төвийн захирал Б.Энхтөгс нар илтгэлүүдийг сонсож, шалгаруулав.

 

Магистр оюутны ангилалд:

I байр                   “Дөрвөн сэнстийн удирдлагын загварчлал”

Илтгэгч: Д. Батзориг /Электроник мэргэжлийн магистрант/ 
Удирдагч: Д
октор(Ph.D), проф.,  А. Батмөнх /Электроникийн салбарын  профессор/

II байр                  “L0 зураг жигдрүүлэгч ашигласан нягтаршил сайтай зураг бүтээх судалгаа” 

Э.Базаррагчаа /Мэдээллийн технологи мэргэжлийн магистрант/
Удирдагч: Доктор (Ph.D) И.Цэрэн-Онолт /КУС-ын ахлах багш/

III байр                “Машин сургалтын арга ашиглан Монгол хүний яриаг текст болгон хувиргах” 

Илтгэгч: Б.Бат-Эрдэнэ /Мэдээллийн технологи мэргэжлийн магистрант/
Удирдагч: Доктор (Ph.D) дэд проф А.Алтангэрэл

 
 

 

 

 

 

 

 

 

 

Доктор оюутны ангилалд:

I байр                   “Микро сувгаар урсах шингэний бөөмсийг диэлектропрозийн аргаар ялгах загвар ба симуляц”

Илтгэгч: Ж.Золжаргал /Компьютерийн ухааны салбарын докторант/
Удирдагч:
Доктор (Ph.D) И.Цэрэн-Онолт /КУС-ын ахлах багш/

II байр                  “IEEE 802.11 хамгийн их дамжуулах чадамжийн хэрэглэгчийн тооноос хамаарсан математик загвар гаргах нь” 

Илтгэгч: П.Минж /МСАБС-ын багш, докторант/ 
Удирдагч: Доктор (Ph.D), дэд проф. Я.Дашдорж /МСАБС-ын эрхлэгч/

 

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын редакцийн комиссоор Б.Ариунзаяа, Д.Эрдэнэчимэг, И.Цэрэн-Онолт, Д.Сарангэрэл, Ч.Эрдэнэбат нарын гишүүд ажиллан тунгаан дүгнэлт өгсний дагуу өгүүллүүдийг засварлан хэлэлцүүллээ.

Цаг заваа гарган мэргэн шүүсэн эрхэм багш нартаа болон өгүүллийн редакц хийсэн гишүүддээ, хуралд өгүүллээ хэлэлцүүлэн оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархалаа илэрхийлье.

 

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ