Мэдээлэл, холбооны технологийн сургууль түүхт 50 жилийнхээ ойг угтан эх хэл дээрх мэргэжлийн ном сурах бичгээ өлгийдөн авлаа

Монгол улсад харилцаа холбоо, Мэдээллийн технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг угтан мэргэжлийн ном, сурах бичгийн “Шинэ номын нээлт”-ийг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг МХТС-ийн захирал доктор (Ph.D) Н.Чулуунбанди нээж, 1-р курсын оюутан О.Содгэрэл хүрэлцэн ирсэн зочдод морин хуураа эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв.

Үйл ажиллагаа 9-р сарын 28-нд ШУТИС-ийн Номын сангийн хурлын танхимд болж ШУТИС-ийн боловсрол эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн дэд захирал Б.Сүхбат, Захиргаа хүний нөөцийн дэд захирал Ганзориг, Скайнэтворкс компаний захирал Ч.Энхмэнд, МХТС-ийн удирдлагууд, профессор  багш нар, оюутан залуус оролцлоо.

Уг номын баярын хэлэлцүүлэгт Монгол улсын гавъяат багш доктор (Ph.D), профессор Б.Дамдинсүрэн “Манай эрдэмтэд”66-р боть, доктор (Ph.D) профессор Б.Отгонбаяр “Манай эрдэмтэд” 65-р боть,  Б.Дамдинсүрэнгийн “Тоон дохионы боловсруулалт”, Б.Отгонбаяр, Ө.Буянхишиг нарын “Хөдөлгөөнт холбоо”, Т.Амартүвшин, Д.Энхзул, Г.Мөнхжаргал нарын “Тоон электроник” зэрэг мэргэжлийн ном, сурах бичгийг багш, оюутан залуус болон нийт уншигч нарт таниулан сурталчилсан. Ийнхүү МХТС-ийн номын сан эх хэл дээрх мэргэжлийн ном, сурах бичгээр фондоо баяжуулж байна.

     Номын баяр дээр Б.Дамдинсүрэн, Б.Отгонбаяр нарын “Манай эрдэмтэд” 65,66-р ботид  ШУТИС-ийн захиралын  “БАТЛАМЖ” гардуулсан. 

         Нийгмийн хариуцлагаа манлайлан биелүүлж мэргэжлийн ном, сурах бичгүүдийг ивээн тэтгэсэн Ч.Энхмэнд захиралтай Скайнэтворкс компанийн хамт олонд гүнээ талархаж Боловсролыг дэмжигч “Батламж”-ыг ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дэд захирал Б.Сүхбат гардууллаа.

Номын зохиогч профессор багш нартаа эрдмийг түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.