Бүртгүүлэх үйл ажиллагааны дараалал |

  1. Сургалтын албаны дараах ажилтнуудаас оюутны кодоо авна.
    • ​​Мэдээллийн технологи, Мэдээллийн систем хөтөлбөр - М.Цэрэнсүрэн
    • Програм хангамж, Системийн Аюулгүй байдал, Компьютерийн ухаан хөтөлбөр - С.Чирчмаа
    • Цахилгаан холбоо хөтөлбөр - Л.Алимаа
    • Утасгүй холбоо, Холбооны технологи хөтөлбөр - Ц.Даваажаргал
    • Электроникийн хөтөлбөр - Х.Гэрэлтуяа
  2. ​Шинээр элссэн 1-р курсын оюутнууд сургалтын төлбөр (30 кредит) 1.987.500 төгрөгийг ШУТИС МХТС УБХБанкны 2611184513 тоот дансанд төлөхдөө нэр, регистрийн дугаар, утасны дугаараа заавал бичнэ.
  3. Бүртгүүлэхэд шаардлагатай материалууд, төлбөрийн баримтын хуулбараа СА-ны ажилтанд хураалгаж суралцах гэрээ байгуулна.
  4. Бүртгүүлсэн оюутан СА-ны ажилтнаас нууц үгээ авч http://www.cloudmis.edu.mn/student/Login?ReturnUrl=%2fstudent хаягаар орж 8 сарын 21-нд хичээл сонголтоо хийнэ. Хичээл сонголт хийхдээ зөвлөх багшаасаа зөвлөгөө авна.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авчирна.Үүнд:

  1. Элссэн эрхийн бичиг ба томилолт
  2. Ерөнхий шалгалтын батламж
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  4. Сурагчийн хувийн хэрэг
  5. 3х4-ийн хэмжээтэй цээж зураг 2хувь
  6. Оюутны өөрийн болон эцэг, эхийн иргэний цахим үнэмлэх /хуулбарын хамт
  7. Сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар
  8. Эрүүл мэндийн үзлэгийн хураамж 8000 төгрөг ШУТИС ЗАХИРГАА ГОЛОМТ БАНК 1102928177 тоот дансанд тушаасан баримт
  9. Оюутан өөрийн болон эцэг эхийн гар утасны дугаараа бүртгүүлнэ.

Тайлбар:

  1. 2017 оны 08 сарын 21 нд 0-р долоо хоног сонголт-2 эхэлнэ.
  2. 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын 1, 2, 3-р курсын оюутны 1 кредитийн үнэлгээ -66250, бусад курсын оюутны 1 кредитийн төлбөр 60950 төгрөг болно. (ТУЗ-ийн 2015-06-24-ний 06 тоот)
  3. Оюутны байрыг Сургуулийн захиргаа, автобусны билет захиалгыг Оюутны зөвлөл хариуцах тул Сургалтын алба энэ талаар мэдээлэл хийхгүй. Оюутны байрны эрхлэгч Бүтэмж, утасны дугаар 99858864
  4. Төлбөрийн баримтын эх хувийг ХАОАТатварын хөнгөлөлт, Цэргийн бүртгэлд хэрэглэдэг тул төлбөр төлсөн баримтаа өөртөө хадгалахыг анхааруулъя.
  5. Сургалтын Төрийн Сангийн зээл,сургалтын төлбөролгох журам /ЗГ-ын 2012 оны 19-р тогтоол, 2014 оны 71-р тогтоол/-ынталаар www.sts.meds.gov.mn веб сайтаас мэдээлэл авна уу

ШУТИС МХТС-ийн Сургалтын алба

2017-08-7-ний өдөр