«БИЗНЕС 2.0 ба ICT МЭРГЭЖИЛТЭН» сэдвээр лекц уулзалт боллоо

UNITEL GROUP”-ийн захирлуудын зөвлөлийн Дарга Р.ГАНБОЛД 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагаас ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн 225 тоот лекцийн танхимд өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн багш, оюутан залуучуудад зориулан амжилт бүтээлийн арвин туршлагаасаа хуваалцан өнөөгийн мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн бизнесийн салбарт мэдлэг чадвараараа хэрхэн манлайлах талаар «БИЗНЕС 2.0 ба ICT МЭРГЭЖИЛТЭН» гэсэн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэн лекц уулзалт хийлээ. Энэхүү лекц уулзалтанд МХТС-ийн 39 багш судлаачид, 102 оюутан залуучууд идэвхитэй оролцсон билээ. Юнител группийн захирлуудын зөвлөлийн дарга Р.Ганболд нь ШУТИС-ийн КТМС-ийн багш тэнхмийн эрхлэгчийг 1990-1994 онд хийж байсан байна.

Мөн сургуулийн сургалтын орчин, судалгааны лабораториудтай танилцаж оюутнуудын суралцах орчин нөхцлийг сүүлийн үеийн техник технологи, компьютер, тоног төхөөрөмжөөр тоноглон суралцах таатай орчин бүрдүүлж өгсөн байна хэмээн дурдлаа.