Автомат роботын тэмцээн 2017

Их дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн 7 дахь жилдээ 2017.05.06-07-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Тус тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК-ууд ивээн тэтгэж МХТС-ийн Электроникийн салбарын багш ажилчид, оюутнуудын “High Tech” клуб  зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, тойрог замын уралдаан, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангилалаар зохиогддог.

Энэ удаагийн тэмцээнд Дархан Уул, Төв, Говьсүмбэр, Увс, Булган, Сэлэнгэ аймгууд болон УБ хотын 30 ЕБС-ийн 48 баг 84 сурагч, 12 их, дээд сургуулийн 57 баг 119 оюутан ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс дараах багууд амжилт гарган байр эзэллээ. 

  1. Шулуун замын уралдаанд Их дээд сургуулийн 24 баг, ЕБС-ийн 20 баг оролцож
  • Их, дээд сургууль:
  • Нэгдүгээр байр: Говьсүмбэр Политехникийн коллежийн М.Сандагсүрэн багштай Б.Базарсад ахлагчтай “Flash” баг 
  • Хоёрдугаар байр: Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн Н.Ганболд багштай Г.Цогбадрах  ахлагчтай “ARM” баг 
  • Найдвартай ажиллагаа : Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн Н.Ганболд багштай Ч.Гүррагчаа “Strong” баг
  • ЕБС:
  • Нэгдүгээр байр:  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар МСҮТ-ийн Э.Энхтайван багштай Г.Дөлгөөн ахлагчтай “Сүхбаатар МСҮТ” баг 
  • Хоёрдугаар байр: ӨЗБЛАС-ийн Д.Баярцэцэг багштай Т.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “EXP” баг 
  • Шилдэг дизайн: 17-р сургуулийн Ч.Алтантүрүү багштай М.Төгөлдөр “Схемми” баг
  1. Робот хөл бөмбөгийн тэмцээнд 12 баг оролцож 
     
  • Нэгдүгээр байр: Монгол Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургуулийн Н.Одбилэг багштай Б.Гэндэн ахлагчтай “Eternal engine” баг 
  • Хоёрдугаар байр: ӨЗБЛАС-ийн  Д.Баярцэцэг багштай Т.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “EXP” баг 
  • Гуравдугаар байр: Оюунлаг бүрэн дунд сургууль Б.Ариунбаатар багштай Э.Энх-Оргил ахлагчтай “WIZKIDS” баг 

 

  1. Тойрог замын уралдаанд Их дээд сургуулийн 26 баг, ЕБС-ийн 35 баг оролцож 
     
  • Их, дээд сургууль:
  • Нэгдүгээр байр: ШУТИС-ДаТС-ийн А.Балжинням багштай Э.Цэнгэл ахлагчтай “Яст мэлхий” баг
  • Хоёрдугаар байр: Говьсүмбэр аймгийн УУЖС Политехникийн М.Сандагсүрэн багштай А.Сүхбаатар ахлагчтай “Mollove” баг 
  • Найдвартай ажиллагаа : ҮБХИС-АБС-ийн Л.Бямбажаргал багштай Ч.Нацагням ахлагчтай “LENORDA” баг
  • ЕБС:
  • Нэгдүгээр байр: Улаангом хотын Цогцолбор 1 сургуулийн Т.Баатархүү багштай Т.Энхсайхан ахлагчтай “Цогцолбор 1” баг 
  • Хоёрдугаар байр: Гёте сургуулийн Б.Нямбаяр багштай Ц.Тэнгис ахлагчтай “Гёте”  баг
  • Шилдэг дизайн: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар МСҮТ-ийн Э.Энхтайван багштай Г.Дөлгөөн ахлагчтай “Сэлэнгэ” баг


• Шоо цуглуулагч робот тэмцээнд Их дээд сургуулийн 9 баг, ЕБС-ийн 17 баг оролцож
      Их, дээд сургууль:

Нэгдүгээр байр: ШУТИС-ЭХС-ийн Б.Бат-Эрдэнэ багштай Т.Эрхэмбаяр ахлагчтай “AI & control-1” баг 
Хоёрдугаар байр: ШУТИС-МХТС-ийн Ц.Хүрэлбаатар багштай С.Мягмар-Очир ахлагчтай “HERO” баг 

Гуравдугаар байр:  ШУТИС- ДаТИС-ийн  А.Балжинням багштай Б.Оюунчимэг“Бат-Араа”
      ЕБС:

Нэгдүгээр байр: Булганы БДС-ийн Д.Ядам ахлагчтай “Сэтгэмж” баг 
Хоёрдугаар байр: Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн Б.Алтангэрэл багштай А.Алтангэрэл ахлагчтай “GAURDS ” баг 
Гуравдугаар байр: Булган аймгийн 1-р сургуулийн Б.Баярсайхан багштай Б.Ууганбаяр ахлагчтай “Булганы 1” баг тус тус шалгарлаа.