ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль

Мэдээллийн сүлжээний улсын 7-р олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү олимпиад нь 2011 оноос хойш жил бүр  уламжлал болон зохион байгуулагдсан билээ. Энэ удаагийн олимпиад нь 2017 оны 05 сарын 6-нд мэдээллийн сүлжээний инженерийн улсын 3-р, их дээд сургуулиудын оюутануудын дунд мэдээллийн сүлжээний 7-р олимпиад төрөлтэйгөөр ШУТИС-МХТС-ийн Дээд боловсролтой холбооны инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн хүрээнд Тус сургууль болон Үндэсний Дата төв хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээн нь хоёр үе шаттайгаар цахим хэлбэрт явагдсан нь онцог байлаа. Дээрх олимпиадыг ДДиш ХХК, Нийслэлийн Мэдээлэл Технологийн газар, MTV, iTool ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэж ажилласан байна.

Тус олимпиадад эхний шатанд Монгол улсын дотоод их дээд сургуулиудын 80 оюутан, мөн дотоодын мэдээллийн технологийн компаниудын 40 инженерүүд оролцож хоёр үе шаттайгаар өрсөлдсөн. Үүнээс 2-р шатанд шилдэг 15 инженер, шилдэг 15 оюутан шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөж аврагуудаа шалгарууллаа.

Сүлжээний инженерийн улсын тэмжээний тэргүүн байрт Юнител ХХК-ны инженер Намсрай овогтой Мархаажий, дэд байранд Юнител ХХК-ны инженер Жаргалсайхан овогтой Алтай, гутгаар байранд Юнивишн ХХК-ны инженер Мөнхбат овогтой Тэргэл нар тус тус шалгарсан байна.

Мэдээллийн сүлжээний олимпиадын тэргүүн байрт МУИС-ХШУИС-н оюутан Зоригоо овогтой Цолмон, дэд байранд МУИС-ХШУИС-н оюутан Мөнхбат овогтой Мөнх-Эрдэнэ, гутгаар байранд ШУТИС-МХТС-ын оюутан Баатарзоригт овогтой Булган нар тус тус шалгарсан байна.