Дэлхийн номын өдөр

ЮНЕСКО-гоос тогтоосон Дэлхийн номын өдөр буюу жил бүрийн 4-р сарын 23-ны өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн ирсэн. Энэ өдрийг угтан МХТС-ийн номын сангийн хамт олон 4-р сарын 20-нд “Зохиогч-Уншигч”-тай хийх уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Холбооны салбарын багш Доктор (Ph.D) Профессор Б.Отгонбаяр, Ө.Буянхишиг нарын “Хөдөлгөөнт холбоо” Электрон техник салбарын багш Магистр Т.Амартүвшин, Д.Энхзул  нарын “Тоон электроник” зэрэг мэргэжлийн сурах бичгийг оюутан залуус болон багш нарт таниулан сурталчлах зорилгоор номын баярын нээлт хийлээ.Тус арга хэмжээ МХТС-ийн Номын сангийн уншлагын танхимд болж МХТС-ийн удирдлагууд, профессор  багш, оюутнууд, ШУТТНС-ийн мэргэжилтэн нар болон бусад их дээд сургуулийн багш оюутнуудын төлөөлөл оролцлоо. 

 

 “Хөдөлгөөнт холбоо” болон “Тоон электроник”  эдгээр номнууд нь мэдээлэл, холбооны чиглэлийн их, дээд сургуулийн багш, судлаач, оюутан, ашиглалтын байгууллагын инженер техникийн ажилтнуудад үндсэн мэдлэг олгоход чиглэсэн болон сүүлийн үеийн техник технологийг номондоо дурьдсан талаар номын зохиогч нар   танилцуулга хийлээ. Ийнхүү МХТС-ийн Номын сан эх хэл дээрх мэргэжлийн сурах бичгээр фондоо баяжуулаа.

 

Доктор (Ph.D) Профессор Б.Отгонбаяр, Ө.Буянхишиг (Хөдөлгөөнт холбоо) Магистр Т.Амартүвшин, Д.Энхзул (Тоон электроник) номын зохиогчдод ШУТТНС-аас БАТЛАМЖ, МХТС-ийн номын сангаас дурсгалын зүйл гардуулав.