ШУТИС-ийн оюутнуудад зориулсан

“Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах тухай

ШУТИС-ийн оюутнуудад БНСУ-ын их сургуулиудад “Оюутан Солилцооны Хөтөлбөр”-т тэтгэлэгтэйгээр суралцах боломж нээгдлээ.

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-ийн I-III курсийн оюутан байх
  2. Сурлагын үнэлгээний голч дүн 2.5-аас дээш байх
  3. Зөрчил гаргаагүй байх

Бүрдүүлэх материал (англи хэлээр):

  1. Өөрийн танилцуулга (CV)
  2. Дүнгийн хуудас
  3. Сургуулийн тодорхойлолт
  4. Суралцах төлөвлөгөө (Study plan)
  5. Тэнхимийн эрхлэгч эсвэл багшийн тодорхойлолт (Recommendation Letter)

Жич: Материалыг БНСУ-ын их, дээд сургуулийн гадаад харилцааны албанд явуулж тухайн оюутныг сургах салбар, тэнхим сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан Монголд 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас (хагас жил болон бүтэн жил) үндсэн мэргэжлээр сурна.

Төлбөр:

Монгол дахь солонгос хэлний сургалтын төлбөр сарын 400 000 төгрөг

БНСУ дахь сургалтын төлбөр үнэгүй, дотуур байр болон амьжиргааны мөнгөө хувь хүн өөрөө хариуцна.

⃰ Суралцах сургуультай холбоотой мэдээлэл болон мэргэжлийн ангийг доорх линкээр орж харна уу.

А. Чүнбүк их сургууль

Мэргэжил:

http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473 линкээр орж харна уу.

Б. Хангён их сургууль

Мэргэжил:

http://www.hknu.ac.kr/web/eng/u_01_01 линкээр орж харна уу.

В. Кореа технологи, боловсролын их сургууль

Мэргэжил:

http://www.koreatech.ac.kr/eng/sub02_00.do линкээр орж харна уу.

 

Холбогдох хаяг: Гадаад хэлний институт (1 байр - 421 тоот)

11-321974, 88064063 /М.Нямдолгор/

99049940 /Н.Мэнд/