“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ын бүртгэлээ эхлүүллээ

МТҮП-аас мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тодорхойлох, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран зохион байгуулдаг “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ын бүртгэлээ эхлүүллээ.

Тус шалгалт нь энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд 4 сарын 23 буюу ням гаригт болно.

Шалгуулагчдыг системтэй бэлтгэх сургалт 3 сарын 27-оос 4 сарын 14-ний хооронд МТҮП дээр 18:30-21:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Сургалт болон шалгалтанд бүртгүүлэгчид дараах линкээр орж бүртгүүлнэ үү.

  1. Сургалтанд бүртгүүлэгчид  http://training.itpark.mn/

  2. Шалгалтанд бүртгүүлэгчид http://itpark.mn/itee/web/index.php

Хөнгөлөлтийн хувьд:

  1. Нэг байгууллагаас эсвэл нэг сургуулиас 30 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

  2. МОSA-ийн гишүүн байгууллагын ажилчдад 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Бэлтгэх сургалтын төлбөр: 100.000 төгрөг /бэлтгэх сургалтанд хамрагдвал шалгалтанд үнэ төлбөргүй орно/

Шалгалтын төлбөр: 55.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг 99873748 дугаараас лавлана уу.

Зарлал