“ШИНЭ САНАА- ШИЛДЭГ ИННОВАЦИ” төслийн уралдаанд шагналт байр эзэллээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нийслэл хотод тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх зорилготой “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан зохион байгуулсан билээ. Үндсэн 3 сэдвийн хүрээнд явагдсан тус уралдааны шилдгүүдэд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шагнал гардууллаа.

Тус уралдааны “Ухаалаг Улаанбаатар” сэдвийн хүрээнд манай сургуулиас А.Батмөнх, Ц.Тэнгис Б.Луубаатар нарын “Замын гэрэлтүүлгийг засах авирдаг робот”, Г.Хишигжаргал, До.Эрдэнэтуяа нарын “IoT  суурьтай ухаалаг хотын нэгдсэн сүлжээгээр нийтийн тээврийн хяналт, удирдлагын системийг зохион байгуулах” А.Гэрэлцэцэг “Айл өрх болон өрхийн эмнэлгийн харилцааны програм хангамж хөгжүүлэх”, Т.Магсаржав “Олон эх үүсвэр бүхий замын ачааллын хяналтын систем” гэсэн 4 төслийн санал явуулсан билээ.          

“Ухаалаг Улаанбаатар” сэдвийн ХОЁРДУГААР байрт ШУТИС-ийн МХТС-ийн Г.Хишигжаргал, До.Эрдэнэтуяа нарын “IoT суурьтай ухаалаг хотын нэгдсэн сүлжээгээр нийтийн тээврийн хяналт, удирдлагын системийг зохион байгуулах” төсөл шалгарсан байна.

Төслийн уралдаанд амжилттай оролцсон болон төслийн саналаа ирүүлсэн профессор багш нартаа цаашдын эрдэм ном , ажил үйлсэд нь амжилт хүсье.

Зарлал