Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль

Автомат робот 2016 /намар/

 

ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” клубээс санаачлан,Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК, МХТС-ийн дэмжлэгтэйгээр “Автомат робот”-ын тэмцээн 6 дахь жилдээ 2016.11.26-ны өдөр техник, технологид сонирхолтой оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
Энэ удаагийн тэмцээнд Дархан хот, Төв аймгийн Батсүмбэр сум, Говьсүмбэр, Увс аймаг, УБ хотоос их, дээд сургуулийн ангилалд 12 сургуулийн 70 баг, ЕБС ангилалд 24 сургуулийн 49 баг нийтдээ 260 оюутан, сурагчид шулуун болон тойрог замын уралдаан, Робот хөл бөмбөг, Шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрөлд ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс: 

Тойрог замын уралдаанд Их дээд сургуулийн 38 баг, ЕБС-ийн 31 баг оролцож 

Их, дээд сургууль:

  • Нэгдүгээр байр: ШУТИС-ЭХС –ийн Ө.Батмөнх ахлагчтай “Эрчим-1” баг 
  • Хоёрдугаар байр: ШУТИС-ЭХС –ийн Э.Шижир ахлагчтай “Электроник-2” баг 
  • Найдвартай ажиллагаа : ШУТИС-ДаТС-ийн О.Баярчимэг ахлагчтай “Яст мэлхий” баг

ЕБС:

  • Нэгдүгээр байр: Улаангом хотын цогцолбор 1 сургуулийн Энхсайхан ахлагчтай “Chelsea” баг 
  • Хоёрдугаар байр: Говь сүмбэр аймгийн политехникийн коллежийн Б.Дашням ахлагчтай “Электрон жаал”  баг
  • Шилдэг дизайн: –ДаТС-ийн лицей сургуулийн Б.Бат-Эрдэнэ ахлагчтай “Электроник” баг


Шулуун замын уралдаанд Их дээд сургуулийн 62 баг, ЕБС-ийн 43 баг оролцож 
Их, дээд сургууль:

  • Нэгдүгээр байр: ДаТС-ийн Д.Мөнх-Эрдэнэ  ахлагчтай “Complex-2” баг 
  • Хоёрдугаар байр: ДаТС-ийн О.Баярчимэг ахлагчтай “Яст мэлхий” баг 
  • Найдвартай ажиллагаа : Говьсүмбэр аймгийн политехникийн дээд сургуулийн Б.Базарсад ахлагчтай “Flash” баг 

ЕБС:

  • Нэгдүгээр байр:  Говьсүмбэр аймгийн политехникийн дээд сургуулийн Г.Баянмөнх ахлагчтай “Line” баг 
  • Хоёрдугаар байр: Монгол Коосэн Технологийн сургуулийн Б.Баярбаатар ахлагчтай “Монгол коосэн-2” баг
  • Шилдэг дизайн: IT парк, Б.Дагвасүрэн ахлагчтай “Smart craft”

Робот хөл бөмбөгийн тэмцээнд 10 баг оролцож 

  • Нэгдүгээр байр: ӨЗБЛАС-ийн Г.Төгөлдөр ахлагчтай “Legion-1” баг 
  • Хоёрдугаар байр: ШУТИС-МХТС-ийн Б.Цагаан ахлагчтай “Lion Robo” баг 
  • Гуравдугаар байр: ӨЗБЛАС-ийн С.Мишээл ахлагчтай “EXP” баг 


Шоо цуглуулагч робот тэмцээнд Их дээд сургуулийн 4 баг, ЕБС-ийн 6 баг оролцож
Их, дээд сургууль:

  • Нэгдүгээр байр: ШУТИС-ЭХС-ийн Т.Эрхэмбаяр ахлагчтай “AI & control-1” баг 
  • Хоёрдугаар байр: Говьсүмбэр аймгийн политехникийн дээд сургуулийн Г.Тэмүүлэн ахлагчтай “ST” баг 
  • Гуравдугаар байр: ШУТИС-МХТС-ийн Э.Лхагвадаянжамц ахлагчтай “NITRO” баг 

ЕБС:

  • Нэгдүгээр байр: 23-р сургуулийн Б.Мөрөн ахлагчтай “23-1” баг 
  • Хоёрдугаар байр: Braintime сургалтын төв Б.Батжавхаа ахлагчтай “Brain time-5 ” баг 
  • Гуравдугаар байр: ӨЗБЛАС-ийн Г.Төгөлдөр ахлагчтай “Legion-1” баг 


Тэмцээндээ амжилттай оролцсон багууддаа болон зохион байгуулсан  Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК, HiTech клуб, МХТС-ын багш нар, багуудын удирдагч багш нартаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 

 

 

ЗАРЛАЛ

Хичээлийн хуваарь
8/21/2016 8:49:26 AM
Зарлал
9/28/2015 11:53:10 AM
Startup Weekend
9/23/2015 5:28:08 PM
Design Thinking
9/16/2015 3:19:44 PM
CCNAX-Routing and Switching
4/20/2015 7:02:01 AM
CCNA-3 Scaling Networks
4/6/2015 9:38:03 AM
"Эврика-2015" ЭШХ
3/30/2015 2:11:30 AM
CCNA-1 Introduction to Networks
3/26/2015 4:56:02 AM