Баярын мэнд хүргэж хүндэтгэл үзүүлэв

Дэлхийн багш нарын 22 дахь өдөр, Монголын багш нарын баярыг тохиолдуулан ШУТИС-ийн багшийн хөгжлийн төвөөс зохион байгуулагдсан “ШУТИС-ийн оны шилдэг” шалгаруулах уралдаан, шалгаруулалтад амжилттай оролцсон профессор, багш нарыг МХТС-ийн захирлын зөвлөл хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн Мэдээлэл, харилцаа  холбооны салбарын 95 жилийн ойг тохиолдуулж МШХХТГ-ийн даргын тушаалаар Электроникийн салбарын ахлах багш Ч.Батчулуун, Б.Луубаатар, Д.Энхзул нар МШХХТГ-ийн хүндэт жуух бичгээр шагнагдсанг,  МХТС-ийн захирлын зөвлөлийн гишүүд гардуулан өгч баяр хүргэн амжилт хүслээ.

Дашрамд дурдахад ШУТИС-ийн шалгаруулалтад Шилдэг сурган хүмүүжүүлэгч  багшаар  А.Гэрэлцэцэг /МСАБС-ын багш/, Шилдэг залуу багшаар До.Эрдэнэтуяа /МСАБС-ын багш/, Шилдэг зөвлөх багшаар Ц.Тэнгис /ЭС-ын багш/, Шилдэг бүтээлч багшийн дэд байранд Ц.Хүрэлбаатар /ЭС-ийн  ахлах багш/, МХТС-ийн оны шилдэг судлаач багшаар Г. Хишигжаргал /Холбооны салбарын дэд профессор/ тус тус шалгарсан билээ.